Украины дайн эхлэснээс хойш дэлхийн дайн гарч магадгүй талаар олон хэвлэл бичиж байгаа. Энэ удаад Daily Express өдөр тутмын сонинд гарсан “Путины холбоотнууд: Дэлхийн дайн гарахад ОХУ-ыг дэмжих 6 орон” нийтлэлийг танилцуулж байна.
Жеймс Грей
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах тушаал өгснөөс хойш Барууны орнуудын хариу арга хэмжээ тун болгоомжтой байлаа. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин дээгүүр нислэг хийхийг хориглосон бүс байгуулахыг гуйсан ч НАТО дэлхийн дайн гарахаас сэргийлэн, зөвшөөрөөгүй билээ. Хэрэв үнэхээр дэлхийн дайн гарвал ОХУ-ыг ямар улсууд дэмжих бол? Энд дурдах улсууд Оросыг дэмжих магадлал хамгийн өндөр улсууд юм.
1) Пакистан
Цэргийн тусгай ажиллагаа эхлэхийн яг өмнө Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Москвад айлчилж байлаа. Түүнийг Оросын эсрэг үг хэлэхийг Баруунаас шаардсан ч Хан “Та нар биднийг хэн гэж бодоод байна вэ? Хэлсэн болгоныг чинь хийдэг боол биш шүү” гэж эсэргүүцсэн. НҮБ-ийн Ерөнхий Ассамблеи ОХУ-ын эсрэг тогтоол гаргахад Пакистан түдгэлзсэн цөөхөн орны нэг болсон билээ. Пакистаны Засгийн газарт Европын холбооны 22 дипломат ОХУ-ын эсрэг нэгдэхийг хүссэн захиа бичихэд тэрээр “Би Европын холбооны элчин сайд нараас “Та нар ийм захиа Энэтхэгт бас илгээсэн үү” гэж асуумаар байна” гэж байлаа.
2) Хятад
Сүүлийн үед Хятад улс ОХУ-аас зайгаа барьж эхэлсэн ч Оросын цэргийн ажиллагааг шүүмжлээгүй. Бээжин төвийг сахиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Орос-Хятадын харилцааг стратегийн түншлэл хэмээн Оростой эв найрамдалтайгаа харуулсан. НҮБ-д болж байгаа Оросын эсрэг бүх санал асуулгад түдгэлзсэн хариу өгч байгаа.
3) Энэтхэг
АНУ-аас дарамт үзүүлсэн ч Энэтхэгийн Засгийн газар “Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ асуудлыг шийдэхэд тус болохгүй” гэж шууд мэдэгдсэн. Москва Энэтхэгт маш их хэмжээний зэвсэг нийлүүлдэг. 2018 онд хоёр улс зэр зэвсгийн 5,43 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ.
4) ӨАБНУ
Тус улсын эрх баригч нам Африкийн Үндэсний Конгресс ОХУ-тай тун нөхөрсөг харилцаатай. ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Жейкоб Зума саяхан “Ерөнхийлөгч Путин энхийг сахиулагч, харин Барууны орнууд хэрүүлч амьтад” гэж мэдэгдсэн.
5 & 6) Бразил, Мексик
Хоёр улс хоёулаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг дэмжээгүй, халдлага үйлдлээ гэж буруушаагаагүй. Мексикийн Ерөнхийлөгч Лопес Обрадор “Бид дэлхийн бүх оронтой найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж байгаа тул Орост ямар нэг хориг тавихгүй” гэж зарласан билээ.
Сэтгэгдэл ( 16 )
аймаар их хүнтэй , ёстой галзуу 6 орон байна уу, үгүй юу.\n
Элбэгдорж гэж УИХ д үүрэг өгдөг хэн юм бэ. Энэ хүнийг хамаг будилааны эх гэж үзсэн атлаа яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ. Тэртэй тэргүй Монголоос зугтаж явдаг энэ хүнийг Баатар Бат үүлийн хамт Украйн руу явуулвал таарна цаанаас нь Сайханбилэг ирнэ биз. 3 лаа очиж байлдаад Украйны баатар болвол жинхэнэ утгаараа таарна. 3 лаа бөмбөгний хэлтэрхийнд явчих юм болов уу
Монгол улс хэдий цөөн хүн амтай ч Орос орны найдвартай хамтрагч нь байх л болно Монгол хүний жудаг байна
Үндсэндээ дэлхийн хамгийн олтон хүн амтай ,хүчирхэг эдийн засагтай нөлөө бүхий орнууд юм байна.
Монголын мулгуу удирдлагууд дайсагнасан 2 хүчний дунд үзэл бодлоо ч илэрхийлж чадахгүй алцан тээнэг болчихоод таг. Уг нь 2 хөрш нь бурхан ч бай чөтгөр ч бай дипломат ёсзүйг барьж харьцаж байж тусгаар тогтнолоо хамгаалах ёстойг ухаармаар юм. Өмнө нь олон улс оронд дэгдээж дэвэргэж турхирч гаргасан олон дайнд огт санаа тавилгүй, бараг мэдэлгүй өнгөрдөг үхэр монголчууд одоо л учиргүй олон улсын байдал, улс төр, түүх ойлгодог юм аятай барууны утсан хүүхэлдэй Украйны неонацистуудыг дэмжин орилох нь тэнэг хэрэг.
Mgl yaachivaa
БНАСАУ yachuu .
манайх чин хүн ам цөөтэй жижигхэнулс шүү дээ их монгол энэ тэр гэж том юм бодож бичихээ татах хэрэгтэй бидний хөөрцөглөөд байдаг их хаад өвөө нарөөрсдийнхөө эрх ашиг жаргалынтөлөө эх орноо эзэнүйрүүлээд сүйрүүлээд хачихмсан юмуу даа
Барууны хөрөнгөтнүүд зөвхөн ОХУ-тай дайтаж байгаа бус,дэлхийн бусад орнуудын тусгаар тогтнолын эсрэг дайтаж байна.ОХУ,БНХАУ,Энэтхэг Бразил Мехсик ӨАБНУ зэрэг буурай хөгжилтэй байсан орнууд түргэн хөгжиж тэдэнтэй эн зэрэгцэж ирсэн тул ээлж ээлжээр нам цохихоор бүлэглэн дайрч байна. Дэлхийд нөлөөгөө алдахгүй бусад орныг өөрийн гар дор байлгаж мөлжих гэсэн л оролдлого.Энэ талаар маш их бичиж байгаа хэнд ч ойлгомжтой зүйл.1990 онд барууны хөрөнгөтнүүд дэлхийн нийт бүтээгдэхүүний бараг 90 хувийг үйлдвэрлэж байсан бол одоо 60 орчим хувь л байгаа. Сүүлийн жилүүдийн дэлхийн нийт бүтээгдэхүүний өсөлти
Путин ахаа НАТО-д элсчихэл дээ
Хэтэрхий гэхэд арай жижиг малая монголд амьдардгаа мэдэдгүүм байхдаа энэ зарим хүмүүс.ккк
Монгол хаачсан юм бэ
Шууд биш дэмжих орон олон байгаа, гэхдээ энэ 6 орон бараг дэлхийн тал байна шүү.
Европын холбоо,АНУ оос Монгол яахаараа айх ёстой юм .Америкт амьдардаг хэдэн Монголчуудыг хавчиж гадуурхана биз өөр яах юм.
ИХ МОНГОЛ УЛС хаачив?
Манайх дэмжих бсан ч манайхыг улс гэж авч үзэхгүй юм бна лдаа ккк