АНУ Монголд биолаборатори барина гэж оросууд сэрдсэн хэвээр

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

АНУ Монголд генийн зэвсэг бүтээх биолаборатори байгуулах гэж байгаа мэдээлэл Оросын хэвлэлээр өнгөрсөн сарын сүүлээр гарсан. Укаринд яг ийм лаборатори байсныг Монголд шилжүүлнэ гэсэн нийтлэл олон гарч байсан юм. Хэдийгээр АНУ, Монголын талаас энэ мэдээллийг үгүйсгэсэн ч оросууд сэрдсэн хэвээр байна.

ОХУ-ын “Федеральное агентство новостей” сайтад өчигдөр тоймч Матвей Арковын нэгэн нийтлэл гарсныг хүргэе.

АНУ Монголд Хятадын эсрэг генийн зэвсэг бүтээх гэж байна

Хятадын эсрэг генийн зэвсэг бүтээх биолаборатори байрлуулах зөвшөөрөл Монголын Засгийн газраас авахыг Пентагон оролдсоор байна. ОХУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн гишүүн-сурвалжлагч Сергей Судаков манайд ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан юм.

Судаков “Өнөөдрийн байдлаар АНУ биолабораторитой холбоотой гэдгээ няцааж чадахгүй байгаа. Энэхүү лабораторид тэд олон сая хүнийг устгах чадалтай маш аюултай потогенийг судлаж байна. Монгол бол хүн амын нягтрал бага улс. Энэ төслийг зогсоож чадахгүй гэдгийг Барууны орнууд ойлгож байгаа. Учир нь Америкт систем ажиллаж байвал ашигла гэсэн зарчимтай орон. Одоогийн байдлаар Америкийн нэг ч удирдагч төслийг зогсоож байгаа талаар дуугараагүй байна. Украинд оруулж байсан тэр мөнгийг одоо Монголд оруулна. Тарваган тахал, шүлхий гээд янз бүрийн өвчин судлаж байгаа нэрийдлээр генийн мэдээлэл цуглуулна. Монголын үндэстний байдал Хятадтай төстэй гэдгийг бид ойлгож байна. Хятад хүн гэсэн ойлголт байдаггүй. Тэнд маш олон үндэстэн ястан оршин суудаг бөгөөд тэднийг нийтлэг нэгэн геном нэгтгэдэг” гэж мэдэгдлээ.

Тэрээр АНУ цөмийн зэвсэг шиг хүчтэй зэвсэг хайж байгаад итгэлтэй байна. Тиймээс л америк эрдэмтэд славян, азиудын био материалыг цуглуулж байгаа гэнэ.

“Генийн инженер гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн тодорхой нэгэн үндэстэнд үйлчилдэг зэвсэг бүтээх юм. Монголчуудын ген, био материалыг дураараа, хангалттай судласны эцэст тэд цөмйн зэвсгээс илүү хүчирхэг зэвсэгтэй болох болно. Славян болон азиудын эсрэг. Цөмийн зэвсэг хэрэглэлээ гэж бодьё. Бид хариуд нь хэрэглэнэ, ингээд хүн төрөлхтөн сөнөж, уулын мухарт хэдхэн хүн л үлдэнэ. Харин биологийн зэвсэг бол зорилтот бүлгээ л устгана. Энэ талаар ОХУ төдийгүй Монгол ч ярьж хэлэх ёстой” гэж Сидаков ярьж байна.

Ийм судалгаа хийхэд хамгийн тохирсон орон нь Монгол. Орос, Хятадын голд оршдог нь ч нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.76) 2022 оны 04 сарын 14

Амиа хамгаалах зэвсэг бодохгүй бол ч горьгүй цаг иржээ, Балбар агсан нэгэн удаа ганцхан ширхэг цөмийн бөмбөг олоод авчихьяа гэж байж билээ, түүн шиг л үр дүнтэй ганцхан зүйлтэй болчихоод л монгол хүнийхээ эрх ашгийг хамгаалсан шиг ээ даналзаж явахсан.

0  |  0
Ааааа(202.21.108.200) 2022 оны 04 сарын 13

Мөнгө харвал юугаа ч худалдахаас сийхгүй эрх баригчдыг сэрдэхээс өөр яахав. 30 жил худалдаж болох бүхнээ худалдаж Монголчуудаа өрийн тулам, ядуу боол болгосон удирдагчид шүү дээ

0  |  0
Ааааа(202.21.108.200) 2022 оны 04 сарын 13

Мөнгө харвал юугаа ч худалдахаас сийхгүй эрх баригчдыг сэрдэхээс өөр яахав. 30 жил худалдаж болох бүхнээ худалдаж Монголчуудаа өрийн тулам, ядуу боол болгосон удирдагчид шүү дээ

0  |  0
Mongol hyatad chin s(61.138.121.138) 2022 оны 04 сарын 13

Mongol hyatad chin shal ondoo 2 ugsaatan sh daa...Hudal bas helj chadahgui musai orso eldmuruud...

0  |  0
Иргэн(66.181.161.113) 2022 оны 04 сарын 13

Овоо босгоогүй бол.... гэдэг шиг манай ЭЛБЭГДО БАТ-ҮҮҮ мэтийн нөхөд бол харин нэг тоохнүй тэр лабратори үйлдвэрийг нь АНУ-с авчраад бариад байгуулчих байх шүү. Одоохондоо тэд мэтийн нөхөд гудманд лааз өнхрүүлж яваа нь их зол завшаан бүлгээ. Манайхныг барьцгүй авилгат өртөмтгийг гэдгиййг ОРОСУУД мэдэхийн цаана мэднэ л дээ

3  |  0
тэнэг оросууд(202.126.90.122) 2022 оны 04 сарын 13

За нөгөө оросууд цэргийн тусгай ажиллагаа гээч зэрлэг түрэмгийллээ монголд хийх юм биш биз

0  |  3
Зочин(64.119.17.59) 2022 оны 04 сарын 13

ҮАБЗөвлөл анхааралдаа авах л хэрэгтэй мэдээлэл байна

3  |  0
эгэл(59.153.115.72) 2022 оны 04 сарын 13

товчхондоо шизофренитэй оросууд их бий, гэхдээ энэ бол өнгөлөн далдлалт, цаад санаа нь ойлгомжтой

0  |  2
Зочин(66.181.186.75) 2022 оны 04 сарын 13

Известия соннинд бичсэнээр бол моншолын 4 нэр бүхий байгууллагыг энэ туршилтанд хамаатай маягаар бичээд мал, амьтанд туршсан байж болзошгүй гэсэн бна гэнээ... намар идэшний үеээр маханд булчирхай шиг юм гараад бсан нь тэр юм бишүү??? Бас Хөвсгал энэ тэрд шүлхий их гарсан ... нэг л сэжигтэй!!! Энэ талаар нэр бүхий байнууллагууд мэдээлэл өгмөөр юм даа.. Зоонозын төв , МЭХүрээлэн энэ тэо!!!!!

2  |  0
ард(66.181.184.59) 2022 оны 04 сарын 14

Орос Монгол иргэд харилцан визгүй 30 хоног зорчих эрхтэй юм чинь Монголд Оросын мэргэжилтэнүүд орж ирээд тэр яриад байгаа химийн биолабратори байгаа эсэхийг шалгаж болно шүү дээ тэрэнд санаа зовох юу л байв гэж...

3  |  0
Top