Хятадын Шанхай хот халдварын голомт болсноос хойш хатуу хөл хорио тогтоогоод байгаа. 24 сая хүнтэй хотод 11 мянган хүн хоол хүнс, эм тангийн хүргэлтийн ажил эрхэлж байгаа гэхээр иргэд хүнсний хомсдолд орох нь ойлгомжтой. Иргэд ч эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа билээ.
Мөн шинж тэмдэг илэрсэн бүх хүнийг гэрт нь ч оруулалгүй эмнэлэг, тусгаарлах төвд хүчээр авч явдаг нь асуудал дагуулж байна.
Энэ явдал энэ сарын 6-нд Шанхайд болжээ. Эхнэр, нөхөр хоёрыг халдварын сэжигтэй гэж үзэн, тусгаарлах төвд илгээсэн байна. Үүнээс хэдхэн минутын дараа хамгаалалтын цагаан хувцастай хүн тэдний гадаа үлдсэн нохойг хүрзээр цохин алжээ. Энэ үйл явдлыг хажуу байрны хүмүүс гар утсаараа бичин, олон нийтийн сүлжээнд тараасан бөгөөд ажилтан нохойг хөөж, хүрзээр цохиж байгаа нь гарна. Эхний цохилтын дараа нохой гаслан зугтаасан ч барьж аваад дахин хоёр цохин алаад, хогийн уутанд хийсэн байна.
Удалгүй эзэд нь хайрт нохойныхоо хувь заяаг сүлжээнээс мэдэж авчээ. Хосууд Шанхай хотын Пудун дүүргийн Цаолужэнд амьдардаг. COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан тул тусгаарлагдах болсон байна. Олон хоног хөл хорионд байсан учир нохойны тэжээл хоол гэрт нь байсангүй. Нохойгоо олон нийтийн зөвлөлд өгч, харуулах хүн олох гэсэн боловч татгалзсан хариу авчээ. Мах, ус гаргаж тавиад гэртээ үлдээх гэтэл нөхрийг нь гэрт нь оруулсангүй. Ингээд гудамжинд байвал ямар ч гэсэн өлсөөд үхэхгүй байх гээд байрныхаа гадаа үлдээгээд машинд суусан байна. Харин харгис ажилтан нохойг нь ална гэж төсөөлсөнгүй.
Энэ явдал сүлжээгээр шуугиан тарьсны дараа Шанхай хотын Олон нийтийн зөвлөлөөс “Тэд COVID-19 халдвартай байсан. Нохой нь ч халдвар тараах байх гэж бид айсан. Нохойн эзэнтэй холбогдож, хохирлыг барагдуулна” гэж мэдэгдсэн байна.
Цар тахлын үед амиа алдсан анхны нохой энэ биш ээ. 2021 оны 11 дүгээр сарын 12-нд Шанграо хотын гэр бүлийг зочид буудалд тусгаарлахдаа нохойгоо үлдээж болно гэж хэлжээ. Хэдэн цагийн дараа тэд гэрийнхээ камерын бичлэгийг гар утсаараа харахад хоёр эрэгтэй хүн гэрт нь орж ирээд нохойг нь алаад авч гарч байсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Аль хэдийн хуурга хийгээд идчихсэн байхдаа
Эздээс нь халдвар илэрсэн юм чинь нохой нь халдвар авсан байх магадлал өндөр ш дээ, шинжлэх ухаан талаасаа бол халдварыг таслан зогсоох зорилготой үед зөв л арга хэмжээ, ёс суртахуун энэ тэр талаасаа бол бүү мэд дээ, ер нь бол өөрсдийгөө яая гэж байхад юун нохойтой мантай л байгаа биз дээ
Zavaan yumnuud ve
Аймшмгтай юмаа, бид эх орондоо сайхан амьдарч бгаа шүү, дэндүү дураараа жаргалтай. Нөхөр бид 2 өнгөрсөн оны 10 сард ковид тусаад. эмнэлэгт тусгаарлагдсан. Бяцхан муурын зулзага тэжээгээд 3 сар л болж бсан, Гэртээ орхиод явсан. Сав саванд хоол ус хийж тавиад 7 хоноод гарч ирэхэд бидний царайг хсрж чадахгүй юмны араар орж нуугдаад өрөвдөлтэй байж билээ. Ковид туссан бол үхчих л бсан ш дээ, тусдаггүй юм бналээ.
Хаха хужаад тавтай морил дэхий минь. Яаж ч мэддэг, юу ч хийсэн сийхгүй хүмүүс дээ, хүн ч юм шиг хог ч юм шиг.