Энэ сарын 6-нд нас барсан ОХУ-ын Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновскийн дурсгалыг мөнхөлж, Казань хотын нэгэн гудамжийг түүний нэрээр нэрлэх саналыг Либерал Ардчилсан намын Татарстан дахь салбараас гаргажээ. Энэ санал Татарстанд маш их эсэргүүцэл дагуулсан юм.
“Вечерняя Казань” сонины газраас улстөрчид, иргэдийн санал бодлыг сонсжээ.
Олег МОРОЗОВ, Төрийн Думд Татарстанаас сонгогдсон депутат, Единая Россия нам
“Владимир Жириновский Оросын улстөрийн түүхэнд мөрөө үлдээсэн агуу улстөрч. Гэхдээ түүнийг Татарстан, Казаньтай ямар нэг холбоотой байсныг санахгүй байна. Хотын иргэдээс санал авч байж, шийдэх хэрэгтэй. Зөвшөөрөхгүй л болов уу”
Альмир МИХЕЕВ, Казань хотын зөвлөлийн депутат, Справедливая Россия нам
“Ёстой дэмжихгүй байна. Владимир Жириновский том улстөрч байсан ч Татарстаны төлөө юу хийсэн гэж? Хэчнээн хүндэлж байгаа ч дэмий зүйл”
Ирина ВОЛЫНЕЦ, Татарстаны хүүхдийн эрхийг хамгаалах төлөөлөгч
“Казаньд 2015 онд ард түмний эсэргүүцлийг үл тоон, Эсперантогийн гудамжийг Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит болгож байсан гашуун түүх бий. Иргэдийн санал хамгийн чухал”
Владимир БЕЛЯЕВ, улстөрийн ухааны доктор
“Татарстаны удирдагч нар хэзээ ч Либерал Ардчилсан нам, Жириновскийд талтай байгаагүй. Тэр татарчууд болон Татарстаны эсрэг дандаа муу зүйл хэлдэг байсан. Манай сонгогчид түүнд дургүй”
Альфред ВАЛИЕВ, Казань хотын депутат, Коммунисты России нам
“Би зөвшөөрч байна. Жириновский гайхалтай хүн байсан. Уран илтгэгч, эх оронч, Төрийн Думд найм дараалан сонгогдсон цорын ганц улстөрч”
Юрий ЛАРИОНОВ, Казаний Дуурь, бүжгийн театрын дэд захирал
“Оросын түүхэнд бүтэн хотыг улстөрчдийн нэрээр нэрлээд дараа нь өөрчилж байсан жишээ олон бий. Набережные Челны хотыг Брежнев, Ижевскийг Устинов болгоод хэдэн жилийн дараа хуучин нэрийг нь өгч байсан. Рыбинск хотыг эхлээд Щербаков болгоод 10 жилийн дараа хуучин нэрийг нь өгч, тэгснээ дахиад таван жил Андропов гэж нэрлэсэн. Хотын иргэд хэдэн удаа бичиг баримтаа сольсон гэж бодож байна”
Ян ГОРДЕЕВ, угсаатайн судлаач, Архитектурасы сувгийн редактор
“Казаньд хэзээ ч Жириновскийн гудамж гэж гарахгүй. Тэр Татарстантай сайн харилцаатай байгаагүй. “Казаньд баахан мөнгө төсвөөс өгчихөөд манай орос мужуудад төрөлт бага гэж хэлж болохгүй”, “Бүх татарыг тэмбүү өвчтэй, бохир Монголд цөл”, “Татарстан гэж юу гэсэн үг вэ? Татаруудын орон. Тэгвэл энийгээ орсооор орчуулж хэр л дээ. Оросууд тэнд амьдарч болохгүй гэсэн үг үү”, “Коронавирусний үед Татарстанд их хэмжээний хүнс цуглуулжээ. Үүнийг нь өөр мужуудад тарааж өгөх хэрэгтэй” гээд л бидний тухай дандаа муугаар ярьж явсан хүн. Энд хэдхэн удаа л ирж байсан”
Сэтгэгдэл ( 2 )
Тэмбүү өвчтэй монголд бүх Татарчуудыг цөл гэж хэлж байж дээ. Нээрээ Монгол нил тэмбүүтэй гэдэг байхаа ?
jirinowskii ch khogiin muu pizda baysan , mongolyg baynga doromjildog