Ангараг дээрх нисдэг тэрэг дээд амжилт тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Ангараг гараг дээр ажиллаж буй “Ingenuity” нисдэг тэрэг 25 дахь удаагийн нислэгээр нислэгийн зай, хурдаар өөрийнхөө дээд амжилтыг эвджээ.

НАСА агентлагийн мэдээлснээр, “Ingenuity” дөрөвдүгээр сарын 8-нд “Seitah” бүсийн дээгүүр баруун хойд зүгт нислэг үйлдэхдээ 704 м зай туулсан нь ес дэх нислэгийн үеэр тогтоосон дээд амжилтаа 80 м-ээр ахиулжээ. Нисдэг тэрэг 5.5 м/с хурд авсан нь мөн л дээд амжилт юм. “Ingenuity” агаарт 161.3 секунд тогтжээ.

Өнгөрсөн оны долоодугаар сарын 5-нд үйлдсэн ес дэх нислэгээрээ “Ingenuity” нэг ч буулт хийлгүйгээр 625 м зайг 166.4 секундийн дотор 5 м/с хурдаар туулжээ.

“Ingenuity” нисдэг одоо эрдэмтдийн үзэж буйгаар 3.7 тэрбум жилийн өмнө нуур руу цутгадаг голын бэлчир байсан гэх газарт байна. Мөн тийшээ “Perseverance” хөлөг явж байгаа аж. Тус хөлөг гуравдугаар сарын 14-нд замд гарч, нэг сарын дотор таван км зай туулах даалгавартай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.24.146) 2022 оны 04 сарын 14

Ангараг гариг дээр амьдрал байхгүй. Үүнийг тэр нисдэг тэрэг батлах байх даа ккк

0  |  0
хотт(66.181.161.29) 2022 оны 04 сарын 13

үнэн үү

0  |  0
Top