ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 31 хүртэл гадаадад гаргах наранцэцэгийн тос, наранцэцэгийн үрийн шахдсын хэмжээнд хязгаарлалт тогтоолоо.
Хязгаарлалт нь тос 1,5 сая тонн, шахдас 700 мянган тонн байх юм.
Мөн рапс, наранцэцэгийн үрийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүнээс бусад улс оронд гаргахыг хоригложээ. Шар буурцагийн экспортыг зөвхөн Алс Дорнодын тойрогт зөвшөөрсөн байна.
Энэхүү арга хэмжээг дотоодын зах зээлийг хамгаалах зорилготой гэж Засгийн газраас тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )