Украинд 91 буриад дайчин амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

ОХУ, Украины дайн эхлэснээс хойш Буриадад өдөр бүр амиа алдсан дайчдын цогцостой авс ирж байна.

Өчигдөр Украинд амиа алдсан Халимагийн уугуул, буриад ахмад Бадма Бадмаевт Эр зоригийн медаль нэхэн олгож, медалийг гэрийнхэнд нь гардуулан өглөө.

Гвардийн десантын 11 дүгээр бригадын хошууч Александр Дмитриев эцэг эхэд нь медалийг гардуулахдаа “Ирээдүйн десантын ангийн дайчид таны хүүгийн үлгэр жишээгээр хүмүүжин, жинхэнэ эх орноо хамгаалагч болно гэдэгт итгэж байна. Бид түүнийг үргэлж дурсан санах болно” гэж хэлсэн байна.

Бадма Бадмаев өмнө нь Сирид алба хааж байжээ.

Украины дайн эхлэснээс хойш Украинд 91 буриад цэрэг амиа алдсан гэж “Люди Байкала” сэтгүүлд бичжээ. Тэдний дунд 18 настай 2, 19 настай 3 залуу байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.71.35) 2022 оны 04 сарын 15

Cаяхан донецикийн тэргүүн байсан нэг лалар - Mанай орос эрчүүдийг тэргүүнд нь явуулаад ард чечен. буриадууд цувраад айл хунар тоноод яваад байна- гэж хуцаж байсан.

0  |  0
Буриад(66.181.161.38) 2022 оны 04 сарын 15

Хайран залуус минь дайнаа зогсоо

0  |  0
Уншигч(59.153.115.162) 2022 оны 04 сарын 15

Бузар хогнууд, монгол угсаатнуудыг цөөлөх бодлого явуулж байна.

1  |  0
зочин(192.82.90.50) 2022 оны 04 сарын 15

бага ястнуудаа явуулаад оросууд хуншгүй зан гаргаад байна уу тулалдахгүй юм бол дайнаа зогсоогооч дээ эсвэл мөнгө хүссэн хүмүүс яваад байна уу хүүхэд явуулаад байхдаа яахав дээ

1  |  1
Асуулт(192.82.67.244) 2022 оны 04 сарын 15

Оросууд /Русские/ үндэстний цөөнхийг Украйнд пушечное мясо болгож байгаа юм байна доо, гэж ойлгож болох уу?

1  |  2
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 15

Жинхэнэ оросууд нь байлдах хүсэлгүй, хүссэн ч чадваргүй, муугаар нь манай хэдэн буриад, хальмаг, тувачуудыг л тушаалаар дарамтлан дайтуулж байх шиг, дайтна хажуугаар муусайн бага ястнуудынхаа тоог цөөлнө, орос ухаан гэж

3  |  2
Top