Охид бүсгүйчүүдийн дунд ихэд дэлгэрсэн үс залгаж, ургуулах моод яваандаа сөрөг үр дагаварт хүргэж, магадгүй үс ихээр унаж, халзан ч болгож магадгүй гэнэ. Английн эрүүл ахуйн интитутын шинжээчид үс олон удаа залгуулах үйлчилгээ хийлгэснээр залгаж байгаа хиймэл үсний урт, хэмжээнээс хамаарч тухайн хэсэг газарт үс унаж, толгойн арьс шархалдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн тухайн хүний өөрийнх нь үсэнд нөлөөлж, жинхэнэ үс нь нарийсч, хугарамтгай болдог байна. Ийнхүү үргэлж үс залгуулснаас болж гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дотор Бритни Спийрс, Лиз Хёрли, Женнифер Энистон нарыг нэрлэж болох юм.
Сэтгэгдэл ( 0 )