Сүүлийн үед Дээрхийн Гэгээнтэн Далай лам ном айлдах нь цөөн байгаа. Тиймээс түүний эрүүл мэндийн талаар санаа зовниж байгаа сүсэгтний тоо олон байгаа юм.
Энэ талаар Далай ламын хэвлэлийн төлөөлөгч “Дээрхийн Гэгээнтний биеийн байдал хэвийн, эрүүл саруул байгаа. Ном уншиж, сургааль айлдаж байгаа ч өмнөх цагийн хуваарьтаа ороход арай эрт байна. Цар тахлын үед Далай лам хөл хорионд байсан ч цахимаар ном айлдсаар байсан. Одоо Гэгээнтэн бага багаар зочин хүлээн авч эхэлсэн. Дхарамсал хотод гадаадын төлөөлөгчидтэй уулзсан. Эрүүл саруул байгаа ч нас өндөр тул ачаалал бага байх хэрэгтэй” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )