БНСУ-ын Засгийн газраас омикрон халдварын байдал намжсантай холбогдуулан, цар тахлын ихэнх хоригуудаа цуцлах болжээ.
Ирэх долоо хоногоос ресторан, кафе зэрэг үйлчилгээний газарт тогтоосон цагийн хязгаарлалтыг зогсооно. Мөн 300-гаас дээш хүн оролцох хурал цуглаан хийхийг зөвшөөрчээ.
Энэ сарын 25-наас солонгосчууд кино театр, сүм хийд, авто болон төмөр замын вокзалын дотор хооллож чадах боллоо. Битүү орчинд амны хаалт заавал зүүх ёстой ч удахгүй гадаа гудамжинд маск зүүх журмыг цуцлах юм.
Өчигдөр БНСУ-д 126 мянган халдвар гарсан нь гуравдугаар сарын мөн үеэс тав дахин бага байна.
Сэтгэгдэл ( 0 )