Н.Энхбаярыг дутуу үнэлж. Бас авьяастай юм гээч, хөөе

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн бүхий л өндөр албан тушаалд сууж үзсэн азтай эрхэм.  Бүх суудалд сууж үзсэн болохоор хашир туршлагатай нэгэн болсон.  Тиймдээ ч МАХН-ыг авсан даруйдаа өөрийн байр суурийг бат бөх гэгч нь барихын төлөө бас гол өрсөлдөгч болох МАН-АН-ыг замаасаа зайлуулахыг өдөр шөнөгүй мөрөөдөн олон арга хэмжээ зохион байгуулж байна.  Үүний нэг  нь “Ард түмний онц их хуралдай” юм. Энэ хуралдай дээр мань эр нэгэн шүлэг орчуулан, Англи-Монголтой нь чухам сайхан уншлаа.  Орчуулгыг ерөнхийд нь үзлээ. Ерөнхийлөгч асан маань сайхан орчуулжээ.  Үнэхээр утга уянгын халил байнаа байна.  Арга ч үгүй биз.  Горькийн нэрэмжит утга зохиолын сургууль дүүргэсэн, зохиолчдын хороонд багагүй хугацаа өнгөрүүлсэн болохоор энэ зэрэг байхаас яахав.  Ингээд МАХН-ын авьяаслаг даргын орчуулсан шүлгийг англи эхтэй нь хамт нийтлэе. 

Josiah Gilbert Holland
Wanted
God give us men! A time like this demands
Strong minds, great hearts, true faith, and
ready hands;
Men whom the lust of office does not kill;
Men whom the spoils of office cannot buy;
Men who possess opinions and a will;
Men who can stand before a demagogue,
And damn his treacherous flatteries without
winking!
Tall men, sun-crowned, who live above the
fog
In public duty, and in private thinking;
For while the rabble, with their thumb-worn
creeds,
Their large professions and their little deeds,
Mingle in selfish strife, lo! Freedom weeps,
Wrong rules the land, and waiting Justice
sleeps!

Жосиа Жилберт Холланд
Мөрөөдөл   
Бурхан минь, эр хүн шиг эр хүн хайрлаач!
Ухаан санаа нь уудам тэнүүн
Зүрхэндээ галтай, сэтгэлдээ очтой
Итгэл нь шулуун, зүтгэл нь шударга
Нялуун зангүй, нялцгай гаргүй
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна.
Албан тушаалын төлөө амиа тавьдаггүй
Шуналд автаж бусдад худалдагддаггүй
Бодол нь цэгц, зориг нь чанга
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна.
Эрхэм нэрээ ямагт боддог
Өрөөлийг хуурдаггүй, өөрөө хууртдаггүй
Тэнэгүүдийн үгийг сөрөн босдог
Бялдуучдын үгэнд унаж живдэггүй
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна.
Нар баганадсан цэх нуруутай
Мэдэн будилдаггүй, мананд төөрдөггүй
Бусдын төлөө зүтгэж чаддаг
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна.
Өнөөдөр
Албан тушаал нь ахадчихсан
Ажил амлалт нь мартагдчихсан
Арчаагүй амьтад хэрэддэж уралцана
Амиа бодож хоорондоо тэмцэддэнэ.
Өнөөдөр .
Эрхтэн дархтнууд эрх чөлөөг
Өөрсөддөө тохируулан танаж засна
Эх оронд минь нүгэлтнүүд ноёлно.
Шударга ёсыг гүн нойрноос нь сэрээж чадах
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна.
Бурхан минь, эр хүн шиг эр хүн хайрлаач! гэж МАХН-ын  дарга нулимс дуслуулан байж уншлаа. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Бүүр цөсийг нь хөргөж амжсан.
Цагтаа Монгол түмнийг удирдан залж, онц их байдлыг зарласан эрхэм яагаад хоёр биш мянган төрх гаргаад байна вэ?  Миний санахын гурван жилийн өмнө онц байдал зарлаж, ард түмэн рүүгээ буу шагайлгасан. Тэгтэл хэд хоногийн өмнө буудуулсан, хохирсон хүмүүстэйгээ нийлэн төр засгийн буруу гэх юм. 
Ер нь Намбарын хүүг дутуу үнэлж болохгүй юм байна.  Орчуулдаг, шүлэг уран яруу уншдаг, болохгүй бүхнийг болгодог  төрийн тэргүүн асан,  МАХН-ын даргыг дараагийн удаад дуулвал гайхалтгүй. Яанаа хэдэн дуучид минь ажилгүй болох вий дээ.

А.Аюурзана
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top