Ч.Гантуул: Гадаад орчинд амны хаалт зүүх ШААРДЛАГАГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Америк, Франц гэх мэтчилэн дэлхийн ихэнх улс орнууд маскийг заавал зүүх шаардлагагүй хэмээн зарлаж, тухайн хүний хувийн асуудал гэх ийм мэдэгдлийг гаргаж байна. 2022 он гарснаас хойш Монгол Улсад ч ковид-19 халдварын илрэх тохиолдол цөөрч байна. Тухайлбал сүүлийн 24 цагт гэхэд улсын хэмжээнд халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Халдварын тархалт ийн багассанаас үүдэн олон нийтийн газраар үйлчлүүлж буй иргэд амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол олширч байна. Тэгвэл цар тахлын нөлөө багасаж байгаа энэ үед амны хаалтыг зүүх зайлшгүй шаардлагатай эсэх талаар ХӨСҮТ-ийн амбулаторийн их эмч, клиникийн профессор Ч.Гантуулаас тодрууллаа.


-Дэлхийн ихэнх улс орнууд амны хаалт зүүх шаардлагагүй гэх мэдэгдэл гаргаж байна. Манай улсад халдварын тохиолдол ч багассан. Үүнээс үүдэн олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа иргэд амны хаалт зүүхгүй байгаа ажиглагдаж байна. Амны хаалтаа тайлах нь зөв үү? 

-Дэлхий дахинд ковид-19 цар тахлын халдвар багасаж байна. Манай улсад ч мөн адил өдөр тутмын мэдээгээр ковид19 халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа. Гэхдээ маскны хэрэглээтэй холбоотойгоор маргаантай асуудал бий. Дэлхийн ихэнх улс оронд маскыг битүү орчинд зүүгээд гадаад орчинд зүүхгүй байна.

Тэгэхээр бид ч мөн адил гадаад орчинд маскаа тайлаад, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Харин дэлгүүр орох, лифтэнд суух гэх мэт олон хүнтэй дотоод орчинд бол зүүх нь зөв.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

-Таны хэлж байгаачлан амны хаалтыг гадаад орчинд зүүх шаардлагагүй гэж албан ёсны мэдэгдэл гаргах болов уу, дэлхийн улс орнууд мэдэгдэл гаргаж байна? 

-Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн зөвлөгөө, зөвлөмж өгөөгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн одоо маск зүүх эсэх талаар тодорхой мэдэгдэл гаргаагүй байгаа. Тэгэхээр ямар нөхцөлд маск зүүхээ хувь хүн өөрсдөө л мэдэж зүүх хэрэгтэй.

-Бид хоёр жил гаруй хугацаанд маск зүүсэн. Амны хаалтыг зүүснээс үүдэж гарах хор уршиг бий юу?

-Амны хаалтыг удаан хугацаанд зүүх нь амьсгалын эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтэй. Маск зүүснээр агааржуулалт бүрэн явагдахгүй.

Мөн одоо маскаа ариутгаж зүүж байгаа хүн ховор болсон байна. Амны хаалтаа хоёр цаг тутамд солих, хэрэв удаан хугацаагаар зүүх бол зориулалтын бүтээгдэхүүнээр ариутгах хэрэгтэй. Гэтэл одоо тогтмол сольж, ариутгахгүй байгаа. Тэгэхээр янз бүрийн бактерийн халдвар авах эрсдэл өндөртэй.

Тийм учраас халдварын тархалт багассан энэ үед хүн цөөтэй газраар маскаа авах нь зүйтэй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.134) 2022 оны 04 сарын 20

ЯМАР ХАРИУЦЛАГГҮЙ ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ? АНУ-д МАСК ЗҮҮХ ХЭРЭГҮҮЙ ГЭЖ ХЭЛСНЭЭС БОЛЖ БӨӨН АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГААГ СИ ЭН ЭН -ААР ЯРИАД БАЙНА. ДЭЛХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАА СОНСОХООС МОНГОЛЫН КЛИНИКИЙН ИХ ЭМ Ч ЮУГАА МЭДЛЭЭ.

1  |  0
O(126.35.206.194) 2022 оны 04 сарын 20

Maskaa zuu 。japand urgelj mask zuu gej urialj bn.mongol humius changa duugaar shulser uschuulj yaridag uchir haldvar tarhana

1  |  0
zochin(66.181.161.76) 2022 оны 04 сарын 20

yanaa yanaa virus chini ehlegui bn.tim bolood bayangol emnelgiin huhdiin emch avgai huhdiin mask tailaad durgui hurgeed bsn.orsdo virusee tusahaar mask ymar heregteig medne biz,iim emchnaraa ter said shig yumna tsegtselj chadahgui bga yumu,zavaan hariutslaggui yumnud ,etssiin etsest olon huni ami nastai holbootoi

0  |  0
Чимэд(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

Олон хүн цугларсан газар маск зүүх буруу биш.Ядахдаа ханиад томуунаас сэргийлж чадаад байгаа шүүдээ. Гэрийн нөхцөлд зүүхгүй байгаа Амьсгалын замын ямар нэгэн хүндрэл одоогоор бүртгэгдсэн яригдсан зүйл байхгүй Лифт,сургуулийн орчинд маскаа зүүж бай. Нэг удаагийн хэрэглээний маск гадуур элбэг олдож байгаа Маскийг ариатгаад дахин зүүж болно ариутгадаг аргыг бид бүгд мэднэ.Гэрийн нөхцуөлд угаагаад ариутгаад/ уураар халуунаар спиртээр/байх боломжтой

0  |  0
Top