Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих анги Дархан-Уул аймгийн “Ойгон нөмрөг” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвтэй хамтран 2020 оноос Эрсдэлгүй ажлын байр аяныг эхлүүлж, амжилттай зохион байгуулсан.
Энэ жил 2022 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдрөөс 29-ний өдрийг хүртэл хоёрдугаар аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийт бие бүрэлдэхүүнд болон хоригдлуудад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Х.Нямбаатар “Осол гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж”, Ойгон нөмрөг төрийн бус байгууллагын багш М.Төмөрхуяг, А.Агваандорж нар “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн тухай ойлголт”, “Хөдөлмөрийн хамгааллын хэрэгсэл”, “Гар багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн хор уршиг” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )