62 айлд гэр гардууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат тус аймгийн амьдралын нөхцөл тааруу 62 өрхөд гэр  гардуулж,  аз жаргалтай амьдрахын өлзийт  ерөөлийг  өргөн дэвшүүллээ.

Тус аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нийт 20 гаруй багийн тодорхойлолтыг үндэслэн Монгол Ардын хувьсгалын 90 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойн өмнө дээрх гэрийг гардуулж байгаа аж. Энэ нь 2011 оныг  "Өрхийн амьжиргаа дээшлүүлэх  жил" болгосонтой ч нийцэж байгаа юм. Эдгээр өрхийн дотор гэр нь шатсан, хүүхдүүд нь том болсноос амьдрах орчин нь хүндэрсэн эцэг эхчүүд ч орж байгаа юм

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top