Орхон аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж, хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, үзлэг сургалт зохион байгууллаа.
Орхон аймгийн 7-р цэцэрлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Хүүхдийн сэргээн засах эмч Х.Туул, Хүүхдийн их эмч Н.Бат-Уянга, Хэл засалч Ё.Оюунчимэг, Арга зүйч Б.Хулан, Биеийн тамирын багш Л.Олонбаяр нар дөрөвдүгээр сарын 15, 16 өдрүүдэд сургалт, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.
Сургалтын эхний өдөр боловсролын байгууллагын цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагч нийт 33 мэргэжилтэн хамрагдаж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эрүүл мэндийн салбарын 24 ажилтан болон өрхийн эмч нар хамрагдлаа.
Мөн 93 хүүхдийг эрт үеийн үзлэг оношилгоонд хамруулан, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө, мэдээллийг өгч ажилалаа.
Сэтгэгдэл ( 0 )