Монгол охиныг үрчилж авсан Эван МакГрегор хуримаа хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

“Оддын дайн”, “Мулен Руж” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ алдаршсан жүжигчин Эван МакГрегор сүйт бүсгүй Мэри Элизабет Уинстедтэйгээ ирэх амралтын өдрүүдэд хуримаа хийхээр болжээ.

Америкийн жүжигчин хосуудын дундаас өнгөрсөн жил төрсөн хүү тэдний хайр сэтгэлийг улам бат бэх болгосон талаар эргэн тойрныхон нь ярьсан байна.

Эван МакГрегор өмнөх гэрлэлтээсээ дөрвөн охинтой билээ.

Тэдний нэг болох 20 настай Жамъяаныг Эван болон түүний анхны эхнэр Ив Маврикас нар Монголоос үрчилж авсан билээ. Эван, Ив нар 2017 онд 22 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан ч хүүхдүүддээ үлгэр жишээ аав, ээж гэгддэг.

Эван эхнэр, дөрвөн охиныхоо төлөө согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзсан аж. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд маш их анхаарал тавьдаг Эван эхнэр болон дөрвөн охиныхоо нэрийг баруун гар дээрээ шивүүлсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буриад(66.181.161.113) 2022 оны 04 сарын 24

Энэрэлт гэр бүл гэж хэлье Бүсгүй минь Монгол нутгаа битгий мартаарай

3  |  1
Z(202.9.47.43) 2022 оны 04 сарын 24

Yaltachgui hyatad ugshiltai ohin . Ted l huuhdee husur hayanaduu

1  |  10
Top