Боловсролын бичиг баримт гээсэн бол дахин авахад юу шаардлагатай вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

 

Бүрэн дунд боловсролын үнэмлэх нөхөн авахад:

1.Сургуулиас Б маягт авах

1997 оноос өмнө 10 дугаар анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл тус бүрээр канондуулж, сургуулийн захирлын тухайн сургуулийг төгссөнийг батлах тодорхойлолт авах. Жич: 1999-2000 онд 8,10 дугаар анги төгсөгчид сургууль дээрээ Б маягтаа шүүлгээд байхгүй тохиолдолд МХЕГ, БСШУЯ-нд хандаарай. Мөн анх олгосон баримт бичгийн хуулбар байхгүй тохиолдолд сургууль төгсөгчдийн цомог зураг /монтаж/ байж болно.

2.Сургууль дээр Б маягт байхгүй тохиолдолд

1998-2006 онд 10 дугаар анги төгсөгчид БСШУЯ-ны архиваас дүнгээ шүүлгэх, 2007 оноос хойш 10, 11 дүгээр анги төгсөгчид Нийслэлийн боловсролын газраас Б маягт авах боломжтой.

Суурь боловсролын гэрчилгээ нөхөн авахад:

1.Суурь боловсролын гэрчилгээ гээгдүүлсэн 8 дугаар ангийн төгсөгчид сургуулиас Б маягт авах, байхгүй тохиолдолд журналын арын дүнтэй хэсгийг хичээл тус бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авч ирэх

Бүрдүүлэх материал:

НБГ-т хандаж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл бичих, иргэний үнэмлэхийн хуулбар, гээгдүүлсэн боловсролын үнэмлэх гэрчилгээг он, дугаар, овог нэр, сургуулийн хаягийг тодорхой бичиж, сонингоор хүчингүй болгож зарлуулсан баримт бичиг, сургууль төгссөн цомог зураг /монтаж/-ийн хуулбарыг эх монтажтай хамт, сурагчийн хувийн хэргийн нүүр, хувийн хэрэг анх нээсэн, сурлагын үнэлгээ, дүн, сургууль төгссөн тухай тэмдэглэлийн хуулбараа авч ирэх болон Боловсролын үнэмлэх, гэрчилгээний үнэ-4500 төгрөгийг НБГ-т тушаана.

Овог нэр, регистр солигдвол нэмж бүрдүүлэх материал:

Иргэний бүртгэл мэдээллийн төвийн тухайн иргэний овог, нэр, регистр сольсон баримт, хүчингүйд тооцсон гэрчилгээ, үнэмлэх дахин авахад нэмж бүрдүүлэх материал, хүчингүйд тооцсон холбогдох газрын баримт, МХЕГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагчийн шийтгэврийн хувийг бүрдүүлэх бөгөөд материалыг өдөр бүр Нийслэлийн боловсролын газарт хүлээж авч, ажлын гурван өдөрт олгодог юм.

Гадаадад сурапцагчдын тоцорхойлолтыг хэрхэн гаргах вэ?

Гадаадад суралцаж боловсрол эзэмшсэн иргэний гэрчилгээ, үнэмлэх дүйцүүлэн тодорхойлолт гаргахад:

1.Гадаад улс орнуудад суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигч Монгол Улсын иргэний боловсролын баримт бичгийг дүйцүүлэн тодорхойлолт олгоно.

2.Боловсролын баримт бичгийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд дүйцүүлэн тодорхойлж өгнө.

З.Боловсролын баримт бичиг дүйцүүлэх тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан хариуцан гүйцэтгэнэ.

4.Монгол Улсын иргэний гадаад улс оронд төгссөн баримт бичгийн орчуулгын товчоогоор орчуулсан албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан хуулбарыг суралцагчийн хувийн хэрэг, түүнтэй адилтгах баримт бичигт хавсаргана.   

Монгол Улсын иргэн нь гадаад улс орнуудын ЕБС-д суралцаж, сургуулиа төгсөлгүйгээр Монгол Улсын ЕБС-д шилжин суралцах тохиолдолд:

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ гаргаж, дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд, гадаад улс оронд боловсрол эзэмшсэнийг нотлох боловсролын баримт бичгийн эх болон орчуулгын товчоогоор орчуулсан албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан хувилбар хувь болон тухайн ангид судлах хичээлийн агуулгаар мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авч, харгалзах түвшний ангид суралцуулдаг юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gereltuya(66.181.161.235) 2023 оны 09 сарын 22

sain bnu bi 10 jildee surch bgad ar geriin baidlaas surguulias garaad surguulia togsoj chadaagvi yuma 10 jiliin gerchilgee awch bolhuu hariu

0  |  0
Эрдэнэ(64.119.17.143) 2023 оны 04 сарын 15

10 жилийн гэрчилгээгээ авж чадаагүй юмаа. Яаж авах вэ хаан хандах вэ

0  |  0
ynjka(202.126.89.188) 2023 оны 10 сарын 02

12jiliin gerchilgee awj cadaagv yumaa yaah we yaj awah we tus boloc

0  |  3
Номин(66.181.161.13) 2021 оны 11 сарын 18

Bien baidlas bolood suraltsah bolomjgvi bolood 12 jiliin gerchilgeegen awj chadaagvi yaah we awsan hvn bnuu tuslaach\n

0  |  0
зочин(66.181.161.31) 2021 оны 02 сарын 24

сайн бна уу увсад 10 жилээ төгссөн бичиг баримтаа алга болгоод 3 жил болж байгаа хотод амьдардаг хүн хотын архиваас шүүлгээд бичиг баримтаа нөхөн авах боломжтой юу

0  |  0
соогий(66.181.161.25) 2020 оны 11 сарын 25

12ын гэрчилгээ яаж гаргуулах вээ туслаач

0  |  0
Batbileg(202.126.90.120) 2022 оны 06 сарын 11

Яаралтай хэрэг болоод байх юмаа ажилд орох гисэн юмаа\n

0  |  2
Batbileg(202.126.90.120) 2020 оны 09 сарын 11

10 жилийн гэрчилгээ яаж авах вэ сургуулиа төгсөж чаддагүй юмаа туслаач

0  |  0
soylmaa (103.229.123.133) 2024 оны 03 сарын 22

sn bna uu 10jiliin gerchilgee yaj awah we surguulia togsoj chadaakgvi ymaa

5  |  0
намуун(202.131.246.66) 2020 оны 06 сарын 08

сайн байна уу 10 жилийн гэрчилгээ яаж авах вэ сургуулиа төгсөж чадаагүй юмаа

1  |  0
Gerel(103.26.193.12) 2023 оны 01 сарын 22

10 jiliinxee gerchilgee huwiin hergee hayad 5-6jil bolj bn darxand supguulia tugssun odoo ubd amidarch bga bolowspolii nbyamnaas shvvlgeed awch boloh uu

3  |  2
ШҮРЭНЧИМЭГ (202.5.206.27) 2021 оны 11 сарын 18

САНАЛ НИЙЛЖ БАЙНА

1  |  0
БОЛОРМАА(27.123.214.109) 2024 оны 03 сарын 22

10 ЖИЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЯАЖ АВАХ ВЭСУРГУУЛИА ТӨГСӨЖ ЧАДААГҮЙ ЮМААА

6  |  2
БОЛОРМАА(27.123.214.109) 2023 оны 01 сарын 22

10 ЖИЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЯАЖ АВАХ ВЭСУРГУУЛИА ТӨГСӨЖ ЧАДААГҮЙ ЮМААА

7  |  0
Top