COVID-19: Шанхайд 19455 тохиолдол илэрч, 51 хүн эндлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ий Ням гарагт Шанхайд 19455 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 51 хүн нас барсан гэж мэдэгдлээ. Цар тахал гарснаас хойш Хятадад нийт 4776 хүн ковидоор эндээд байгаа юм.

Шанхайд хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр хуучин хороолол, байшингуудыг ариутгах ажил эхлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.161.70) 2022 оны 04 сарын 25

Хятадууд үхэх нь цаг хугацааных

0  |  0
Top