COVID-19: Бээжинд Урлаг, спортын арга хэмжээг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаанаас хэвлэлийн бага хурал хийлгэж, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хотын албан ёсны төлөөлөгч Сюй Хэцзянь “Өнөөдрөөс буюу мягмар гарагаас Бямба гараг хүртэл Бээжингийн 11 дүүрэгт гурван үе шаттай шинжилгээ хийнэ. Сичэн, Дунчэн, Хайдянь, Фэнтай, Шицзиншань, Фаншань, Тунчжоу, Шуньи, Чанпин, Дасин болон Бээжингийн техник, эдийн засгийн хөгжлийн бүс үүнд хамрагдаж байгаа. Халдвар их байгаа Чаоян дүүрэгт бүх нийтийн шинжилгээ Даваа гарагт эхэлсэн. Чаоянд Лхагва, Баасан гарагт бас шинжилгээтэй. Тус дүүргийн 3,69 сая хүн шинжилгээнд хамрагдсанаас 526457 нь сөрөг гарлаа. Үлдсэнийх нь хариу гараагүй байна. Бээжингийн иргэдийг хүнс шаардлагтай зүйлээр хангах ажил тогтвортой, саадгүй явагдаж байна” гэж мэдээллээ.

Мөн Бээжинд хүмүүс олноор цуглардаг урлаг, спортын арга хэмжээ, үзэсгэлэн, офлайн-курс сургалт, барилга барих, засварын ажлыг бүрэн зогсоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top