Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах аян 2013 он хүртэл явагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хоёр жилийн аян Монгол Улсад 2011-2013 он хүртэл улс орон даяар явагдах юм. Энэ ажлын эхний арга хэмжээг Улаанбаатар хотод 6 дугаар сарын 25-нд "Түгээмэл хөгжил" төвд, хоёр дахийг өчигдөр Сүхбаатарын талбайд хийлээ. Олон улсад түгэн дэлгэрч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах үзлийг таниулах арга хэмжээ нь Азийн Камбож, Солонгос, Непал, Тайвань, Япон, Монгол зэрэг  зургаан улсад явагдаж байгаа юм. "ТRҮ" буюу эхний үйл ажиллагаандаа 6 дугаар сарын 25-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг, 7 дугаар сарын 5-нд жирийн иргэдийг тус тус оролцуулжээ. Энэ хөтөлбөр 2012 оныг дуустал Монгол Улсад үргэлжлээд 2013 онд Камбож улсад явагдах юм байна. Хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зам төлөвлөх,тэдний шаардлагад нийцсэн орон зайтай орчинг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top