БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварын голомт болсон Шанхай хотод байдал хүнд хэвээр байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны Пүрэв гарагт Шанхайд 15032 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 52 хүн нас барсан гэж мэдэгдлээ. Тэдний дундаж нас 84,02, хамгийн ахмад нь 99 настай байжээ. Бүгд архаг хууч өвчтэй байсан гэж тус хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )