Онгорхой траншейний нүх авьяаслаг сэтгүүлчийн амийг авч одлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

 

 Траншейны нүхэнд амиа алдаж байгаа хүмүүсийн тоо сүүлийн үед ихсэх болов. Таггүй траншейний  нүхэнд бага насны хүүхдүүдээс өгсүүлээд томчууд хүртэл амиа алдаж байсан гашуун түүх бий. Гэтэл онгорхой траншей энэ удаа бас нэгэн хүний амийг авч одлоо. УИХ-дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн албаны ажилтан, ахмад сэтгүүлч С.Мөнхцэрэн уржигдар Зоос гоёлын ойролцоох траншейны нүхэнд унаж амиа алджээ.  Тэрээр орой 19 цагийн үед ажлаасаа тарж яваад траншейний нүхэнд унаж осолдсон байна.  Траншейний нүхийг яаралтай тагтай болгохгүй бол иргэдийг амь насыг авч явдаг аранга болсоор удлаа дарга нар аа.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top