КОВИД 19 I Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 25 нь хүүхэд байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 243 хүний 25 нь хүүхэд аж.

Орон нутагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд Өмнөговь аймагт 10, Дарханд гурав, Дорнодод хоёр тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 30-нд буюу өнөөдөр ковидын эсрэг дархлаажуулалтын 22 цэг ажиллаж байгаа аж. Та өөрт ойр байгаа вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top