Энийг нэг хараач!!! “Тошиба корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна” гэсэн гарчигтай мэдээ Японы бүх сонин, сэтгүүлд хэвлэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06


2011 оны 7 сарын 1-нд Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ.  Уг мэдээнд “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки нь 2011 оны тавдугаар сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ.

Киодо Ньюс сониныхон 2011 оны хоёрдугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон  тухай дурьджээ. Hоён Сасаки энэхүү захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий дахинд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна гэжээ. “Тошиба” корпорацийн гадаад харилцааны албанаас тус захидлыг Даниел Понеманд илгээснийг баталсан бол АНУ-ын төрийн албаны ажилтан захидлыг ерөнхийлөгч Обамагийн ажлын албаныхан авч үзсэн гэжээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид Токиод ирж “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн талаар хэлэлцэхээр ирсэн гэж Японы нэгэн төрийн түшмэл мэдэгдсэн байна. Гэвч тэрээр өөрийн нэрийг нууцлахыг хүсжээ.

Саяхан Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууламжийг эх орондоо байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээ дэлхий нийтийг шуугиулсан. Угтаа бол бүр энэ оны гуравдугаар сарын 31-нд энэ тухай анхны мэдээг АНУ-ын нэгэн мэдээллийн сувгаар цацсан байна. Гэсэн ч манайхан энэ мэдээг цуурхал гээд үнэмшсэнгүй, тэд англи хэл мэдэхгүй тул интернэт ухдаггүй, бас дэндүү хашир болохоор орчуулгын материалд итгээгүй бололтой. Тиймдээ ч Цөмийн Энергийн Газрын үгүйсгэсэн мэдэгдэлд итгэсэн байх. Гэвч сар гаруйхны дараа Японы Майничи сонинд гарсан нийтлэл Монголчуудыг “сэрэх” ёстойг дахин сануулав. Монголчууд ч хэсэг хугацаанд “дэвэв”. Дэвэлт нь ч сүртэй байсангүй. Тэрүүхэн тэндээ, хувь хувьдаа бухимдаж, бие биенээсээ манай орон хог сав болох гэнэ үү хэмээн асууцгааж, интернэт сайтуудаар сэтгэгдэл бичиж “үгүй шүү, бид тэгүүлэхгүй, болохгүй бол босно шүү” гэж хоосон заналхийлэхээс хэтэрсэнгүй.

Уг нь бол АНУ, Японы Элчин Сайдын Яамны өмнө жагсаал цуглаан хийж, Конгресс, Парламентад нь эсэргүүцлийн захидал илгээж, Засгийн Газрын ордны өмнө хонон өнжин сууж эсэргүүцэж буйгаа илэрхийлэх гарцаагүй чухал шалтгаан Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top