Шанхай хотын халдварын байдал буурах хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Тавдугаар сарын 1-ний Ням гарагт Шанхайд 7333 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 32 хүн нас барсан гэж мэдэгдлээ. Тэдний дундаж нас 84,1 бөгөөд бүгд архаг хууч өвчтэй байсан гэж тус хорооноос мэдээллээ.

Шанхайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих тухай хэвлэлийн бага хурал дээр Шанхай хотын захиргааны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гү Хунхүй “Сар орчмын хугацаанд Хятадын олон газрын туслалцаа дэмжлэг, нийт хотын иргэдийн хамтын хүчин чармайлтаар, Шанхай хотын энэ удаагийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил үе шатны чанартай үр дүнд хүрлээ гэж хэллээ.

Одоогийн байдлаар Шанхай хотын цар тахлын халдварын нөхцөл байдал тогтвортой, сайжрах зүг руу хандаж, халдвараас бүрмөсөн ангижрах төлөвтэй болж байна.

Дөрөвдүгээр сарын 13-нд ганц өдрийн дотор орон нутгийн халдвар авсан 27 мянга 605 тохиолдол илэрсний дараа, халдварын ерөнхий байдал буурах хандлагатай болсон.  Өнгөрсөн сарын 27-ноос хойш ганц хоногт шинээр нэмэгдсэн тохиолдлын тоо 4 хоног дараалан 10 мянгаас доош байсан бол энэ удаагийн халдварын тархалтын Rt индекс өмнө нь  2.27 байснаа буураад одоо 0.67 болж, 15 хоног дараалан 01-нээс доош хэвээр байна. Нуклейн хүчлийн скрининг болон антиген илрүүлэх шинжилгээний эерэг илрүүлэлтийн түвшин аажмаар буурч байна. Шанхай хот халдвар хороололд тархах эрсдэлийг үр дүнтэй таслан зогсоолоо гэж мэргэжилтнүүдийн иж бүрэн судалгаа, дүгнэлт харуулж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top