Ургамлын гаралтай бүтээгдэхүүн илжрэлттэй гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

МХЕГ-аас ил задгай зах, гар дээрээс зарагдаж байгаа ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс дээж авч шалгалт хийхэд 52 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 10 гаруй хувьд нь нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү, хуурай илжрэлттэй гарчээ. Мөн бэлэн хоол, хатаасан жимс, даршилсан байцаа, нөөцөлсөн өргөст хэмх, гурил, цагаан будаа, ногоон цай, хатаасан үзэмд афлатоксин зеараленон зэрэг хорт бодис, төмс, лууван, алим, цагаан будаанд пестицидийн үлдэгдэл, байцаа, өргөст хэмх, гадил, салатны навч, төмс зэрэгт нитратын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан байна.

Манай улс 60 гаруй орноос хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд материал импортолдог. Улсын хилээр жилд 31 гол нэр төрлийн 550 мянга гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн импортолж байгаа ч 40 гаруй хувийг МХЕГ-ын дэргэдэх лабораторид шинжлэхэд тэдгээрийн 53.6 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн гарч, холбогдох арга хэмжээг авч эхэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top