Сүүлийн хэдэн өдрүүдэд Монголын нийгэмд хэрцгий санаатай аллагууд ихээр гарч байгаа. Өсвөр насны хөвгүүд 20 настай эмэгтэйг боож алаад шатаасан, дөнгөж төрсөн хүүхдээ хогон дээр хаясан, хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөчихөөд толгойг нь тасдан гялгар уутанд хийн жорлонд хаясан гээд жигшүүрт хэргүүд араасаа цөөнгүй гарах болсон билээ. Харин цагдаагийн байгууллага дээрх хэргүүдийг сүүлийн үед телевизээр гарах болсон хүчирхийлэл сурталчилсан кино, тоглоом ихээр үзэх болсонтой холбон тайлбарлаж байна. Амь насыг нь хөнөөгөөд шатаадаг, эд эрхтнээр нь салгадаг, гэр бүлийн гишүүддээ барьцаалдаг гэмт хэргийн аргуудыг кинонд дээрээс сурдаг байна. Ээжийгээ хэрхэн хөнөөх, гэр бүлээ устгах тоглоом орж ирсэн бөгөөд тавдугаар сарын сүүлчээс зургадугаар сарын эхэн хүртэл аллагыг нарийвчлан үзүүлсэн олон ангит солонгос кино гарсан нь Монголын нийгэмд гарч байгаа аллагуудтай цаг үеийн хувьд давхцаж байгаа юм. Боловсрол нимгэнтэй залуучууд шууд тусгаж авсан байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага үзэж байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
zvgeerl hvchnii baiguullaga n hvchnii baiguullaga shig irged n irged shig huuli n changa huwisgal n onowchtoi bol bolool gj bodjioine