Өлсгөлөн зарлаад зургаа хонож буй “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэл нарыг эмчийн хяналтад оруулжээ. Тэднийг бусдын эд хөрөнгө рүү халдсан, жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар энэ сарын 23-наас эхлэн Цагдан хорих төвд саатуулсан. Харин Цагдан хорих төвийн эмч нар тэднийг өчигдөр өглөө 09 цагт шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарах гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )