Архигүй наадамлана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс өргөн цар хүрээтэй болж байгаа билээ. Наадам угтсан арга хэмжээнүүд нийслэлд албан ёсоор өчигдөр эхэлсэн. Түүнчлэн зарим аймаг баяр наадмаа тэмдэглэж эхлээд байгаа ажээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил архигүй наадамлах болсон байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадам, овоо тахилга, аймгуудын ойн наадмуудыг архигүй тэмдэглэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн дэргэдэх Архидалтын эсрэг үндэсний сүлжээнээс өнөөдөр энэ талаарх мэдээллийг хийх юм байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top