Хойд Солонгост ковидын 18 мянган тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13


Цар тахал эхлэснээс хойш хилээ хааж, халдвар илрээгүй хэмээн мэдэгдэж ирсэн Хойд Солонгос өчигдөр /2022.05.12/ коронавирусний анхны тохиолдол илэрсэн талаар албан ёсоор мэдээлсэн.

БНАСАУ-ын Төв агентлагаас гаргасан мэдээнд Омикрон BA.2 буюу "Стелс-омикрон" хувилбар нэг хүнд илэрсэн гэж дурдсан байлаа.

Үүнтэй холбоотойгоор БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, хот, тосгон бүрт карантин тогтоосон байна. 

Өнөөдөр өглөө Yonhap агентлаг одоогийн байдлаар тус улсад 18 мянган тохиолдол илэрч, 6 хүн нас барсан тухай мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 05 сарын 13

МАН-ын анд нөхөд ковид тусчээ

0  |  0
Top