БНАСАУ-д ковидын улмаас 27 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 14

БНАСАУ-д ковидын улмаас нас барсан хүний тоо 21-ээр нэмэгдэж, нийт 27 болжээ.

“Ёнап” агентлагийн мэдээлснээр тус улсад дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн гарал үүсэл нь үл мэдэгдэх халуурдаг өвчин бүртгэгдсэн байна. Үүнээс хойш 280 мянга гаруй хүн эмчлэгдэж, нийт 27 хүн нас барсан аж.

Хятад улс Хойд Солонгост COVID-19-ийн цар тахалтай тэмцэхэд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Хойд Солонгост үл мэдэгдэх чичрэг өвчнөөр нийт 350 мянга орчим хүн өвчилсөн байна. Харин эдгээр өвчтөний хэдэд нь ковид илэрсэн тухай мэдээлэл байхгүй юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.109) 2022 оны 05 сарын 14

Сайн л биз.. нэг ч гэсэн амар тайван байя даа. ..Бас орос гээд чаралбаа цөмийн зэвсгээр айлгадаг мода дэлгэрүүлээд дөвчигнөж байхад...

0  |  2
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 14

Ковидоор бүгд эрсдэж ганц цөмийн пуужинтай үлдэх вий дээ!!!

0  |  2
Top