COVID-19: Шанхайд өнөөдрөөс дэлгүүр, үсчин, зах нээгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Хятадын халдварын голомт болоод байсан Шанхай хотод байдал намжиж байна. 26 сая хүн амтай тус хот удаан хугацаанд хөл хорионд байж байгаад өнөөдрөөс үсчин, дэлгүүр, зах ажиллаж эхэллээ.

Шанхай хотын орлогч дарга Чэнь Тун “Бид эдийн засгаа сэргээж, худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг ажлын байранд нь эхний ээлжинд буцаан авчрах бодлоготой байна. Хүнсний зах, дэлгүүр, их дэлгүүр, эмийн сан, үсчний газрууд ээлж дараатай нээгдэж байна. Гэхдээ үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлан, зай барих дэглэмийг чанд сахиулах ёстой” гэж мэдэгдлээ.
 

Өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны Ням гарагт Шанхайд 938 тохиолдол шинээр илэрсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top