COVID-19: Шанхайд 855 тохиолдол илэрч, 3 хүн эндлээ

2022 оны 05 сарын 18

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Халдварын голомт болсон Шанхай хотод байдал намжиж, үйлчилгээ, үйлдвэрийн газруудын ажил сэргэж байна.

Өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны Мягмар гарагт Шанхайд 855 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 3 хүн нас барсан гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top