БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны Лхагва гарагт Бээжинд дотоод халдварын 49 шинэ тохиолдол илэрсэн байна. Үүнээс 45 нь карантинд байсан хүмүүсээс илэрсэн бол 4 нь хөл хорио тогтоогоогүй дүүрэгт хийсэн шинжилгээгээр илэрчээ.
Өнөөдрөөс эхлэн Бээжин, Тяньжиний хооронд зорчих иргэд 48 цагийн дотор өгсөн сөрөг хариу заавал үзүүлж байх болжээ.
Сичэн, Хайдянь, Фэнтай, Фаншань болон сүүлийн 7 хоногт халдвар илэрсэн бусад дүүргүүдэд бүх нийтийн шинжилгээг гурван үе шаттай хийхээр бэлтгэж байна. Одоогийн байдлаар Бээжинд халдварын өндөр эрсдэлтэй 15, дунд эрсдэлтэй 32 бүс байна.
Сэтгэгдэл ( 0 )