Н.Наранбаатар: Өмнөговьд гуравдагч боомт хэрэггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүд өнөөдөр /2022.05.27/ Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байна.


УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Тойрогтоо завсарлага болгондоо ирж ажиллаж байна. Иргэд сонгогчтойгоо уулзсан. Хилийн боомтоор явсан. Нүүрс тээвэрлэлтийн ажилтай танилцсан. Та бүхний саналыг УИХ, Засгийн газарт уламжилж ажиллаж байна.

Улс орны хэмжээний ажлыг хийхдээ иргэдэд танилцуулдаггүй, саналыг нь авдаггүй зүйл байна. Цаашдаа төр засгийнхан хийх гэж байгаа ажлаа танилцуулж явж байх нь зүйтэй.

Цагаандэл-Уул боомтыг нээх нь тэнд байгаа иргэд, ургамал, ан амьтанд халгаатай байдаг нь харагддаг. Тооцоо, судалгааг муу хийсэн байдаг. Манай аймагт гурав дахь боомтыг нээх шаардлага байхгүй гэж боддог. Цаашдаа яахыг тодорхой шийдлийг нэг мөр өгөх нь зүйтэй байх" гэв.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.185.149) 2025 оны 03 сарын 13

Shineer boomt nee malchid ymar hamaa bnaa oorsdiinhoo toloo mal mallaj bga

1  |  0
и(202.9.41.153) 2025 оны 03 сарын 13

2 боомтоо ажиллуулж чадахгүй байж, ЗГ нь уурхайчин олигархуудын хүслийг биелүүлэгч байж болохгүй.

1  |  0
zaluu (192.82.88.141) 2025 оны 03 сарын 13

naranbaataraa goviiin 2 boomt hureltsehgui baigaag medseer baij hudlaa poporhoo bolio chi dahiad songogdohgui za turiin ajiliig yavuul med vuu\n

1  |  1
Тони(59.153.112.72) 2025 оны 03 сарын 13

Засаг төр намтайгаа тэрсэлдэв

1  |  0
Close menu