ӨМНӨГОВЬ: Сарлагийн баяр Ёлын аманд болно

2022 оны 06 сарын 08

Өмнөговь аймаг сарлаг сүргийг өсгөн үржүүлэх уналга эдэлгээнд хэрэглэх, сүү цагаан идээ, хөөврийг нь амьдрал ахуйдаа ашиглах, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн Сарлагийн баярыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.

2022 оны зурагаадугаар сарын 17-ний өдөр болох Өмнөговийн брэнд эвент сарлагийн баяраар сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлаг булгиулах төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.

Сарлагийн баяр Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын Зүүнсайхан уулан дахь Ёлын аманд болно. Оролцогч, үзэгчид үлсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх ажил үйлчилгээний нэг удаагийн тасалбарыг хог хаягдлын хураамжийн хамт төлж, баярт оролцох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top