АНУ-д буутай этгээд гал нээж, гурван хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

АНУ-ын Мэрилэнд мужийн Смитсбург хотод буутай этгээд гал нээж, гурван хүний аминд хүрчээ. Нэг хүн хүндээр шархадсан байна.

ABC News телевизийн мэдээлснээр гал нээсэн этгээд баривчлагдсан гэнэ.

Үүний өмнө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Америкт галт зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах хуулийн төслийг баталсан билээ.

АНУ-ын Техас мужид тавдугаар сарын 24-нд буутай этгээд гал нээж, 19 хүүхэд болон хэд хэдэн том хүн амиа алдсан юм. Мөн энэ сарын 2-нд Оклахома мужид эмнэлэг дээр нэгэн этгээд гал нээж, таван хүний аминд хүрсэн. Гал нээсэн этгээд өөрөө мөн амиа алдсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байгааг мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top