АНУ-ын Нью-Жерси мужид буутай этгээд гал нээж, есөн хүнийг шархдуулжээ.
Шархадсан хүмүүсийн дунд нэг хүүхэд байжээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа аж. “Fox News” телевизийн мэдээлснээр буун дуу орон нутгийн цагаар зургаадугаар сарын 30-ны 18:20 цагт гарчээ.
Клинтон-Плейсд болсон энэхүү хэргийг мөрдөн шалгаж байна.
Үүний өмнө зургаадугаар сарын 26-нд АНУ-ын Вашингтон мужийн Такома хотод буутай этгээд гал нээж, найман хүнийг шархдуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )