Алдартнууд барби стилийг эргэн АЛДАРШУУЛЖ эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

 

Холливудын А зэрэглэлийн одод барби стилийг эргэн алдаршуулж эхэллээ. Барби хүүхэлдэйг төлөөлдөг энхрий ялдам ягаан өнгийн мини юпка, богино топ зэргийг ихээр өмсөх болсон тэд энэ жилийн загварын чиг хандлагыг тодорхойлж байна. 

Өмнөх жилүүдэд уг ягаан өнгийг хүүхдийн хэмээн тодотгох нь их байсан. Харин энэ жилээс эхлэн барби хүүхэлдэйг санагдуулам өнгө, загварууд загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байна. 

Жүжигчин Маргот Роббигийн гол дүрд нь тоглосон "Барби" хэмээх кино тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Мөн загварын ертөнцөд толгой цохьдог "Valentino" брэнд ягаан өнгийн хувцаснаас бүрдсэн цуглуулгаа танилцуулсан. Тиймээс ягаан өнгийн хувцас өмсөхөөс бүү эмээгээрэй. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top