[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Шумууланд хатгуулахгүй байх 6 АРГА

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 23

Зуны улиралд амарч зугаалах сайхан ч шумууланд хазуулах нь олон таагүй үр дагаврыг авчирдаг. Тэгвэл шумууланд хатгуулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Танд дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Лаа асаа

Шумуул үргээгч лаа, хүж гэж бий. Эдгээр нь өвөрмөц үнэр гаргадгаас шумуул, бусад төрлийн ялаа, батгана үргэхэд хүрдэг. Лаа, хүжийг та гэр, зуслангийн байрандаа асаахад илүү тохиромжтой.

Витамин В уу

Витамин В-г уух нь шумуул тан дээр суухыг багасгана. Учир нь Витамин В нь шумуулны хувьд хүний үнэр, арьс, цусны амтыг муухай болгодог аж.

Үнэртэй ус бүү түрх

Ямар нэгэн үнэртэн, хурц үнэртэй тос зэрэг нь ялаа, шумуулны анхаарлыг таны зүгт татдаг. Шумуул нь гоё сайхан, сэнгэнэсэн үнэрт дуртай учир онцгой үнэр бүхий үнэртэн, тос бүү түрхээрэй.

Тос

Шумуул үргээгч тос нь танд задгай агаарт амрах үеэр илүү хэрэг болно. Гадагшаа гарсан даруйдаа тосоо түрхэж, тодорхой хугацааны дараа сэргээж байхад л болоо.

Шумуул үргээгч ургамал

Шумуул үргээдэг ургамлын төрлүүдээс гэртээ эсвэл зуслангийн байшингийнхаа ойролцоо тарьж болно. Жишээ нь, саримс, розмарин, муурын гаа, гаат өвс тарь. Эдгээр ургамлууд нь шумуул үргээх үйлчилгээтэй.

Цацлага цац

Шумуул үргээх цацлага нь янз бүрээрээ гарах болсон. Цацлагыг та бие рүүгээ, бас хувцас руугаа ч цацаж болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top