Топ модель Э.Сэлэнгэ: Бид анх сайн найзууд байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

 

Топ модель Э.Сэлэнгийн хурим өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Түүнийг нөхөр Б.Одбаяр "Brainstorm branding agency"-г удирдан ажиллуулдаг нэгэн.

Хосууд хуримын ёслолоо Богд хааны ордон музейд хийсэн нь тун өвөрмөц сонголт болжээ. 2011 онд танилцаж байсан тэд анх сайн найзууд байжээ.

Энэ тухай загвар өмсөгч Э.Сэлэнгэ "Одко бусдаас хандлагаараа ялгардаг байсан. Хүн энергиэрээ ялгардаг шүү дээ. Анх уулзаж байхад энерги нь маш их таалагддаг байсан. Гэр бүл болох сонголт хийхэд түүний хүмүүжил хамгийн их нөлөөлсөн гэж хэлж болно. Эмээ минь хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй гэдгийг өөрөөрөө үлгэрлэсэн хүн байсан. Одкотой найзлаад удаагүй байхад эмээ маань "Одкодоо битгий олон ааш гаргаж байгаарай" гэж хэлж байсан. Бид хоёрын хувьд нэг нэгнийхээ хажууд үргэлж хамт байж, бүхий л зүйлд нь тусалж, дэмжихийг хичээдэг. Хэнтэй ч ярьдаггүй зүйлээ хоорондоо ярьдаг. Хамгийн сайн найзууд гэж хэлж болно" хэмээн ярьж байсан удаатай. 

Б.Одбаяр гэрлэх саналаа Парист тавьж байсан гэдэг. Үүнээс хойш бүл нэмж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тэд энэ жил албан ёсоор гэр бүл болж, аз жаргалтай өрх гэрийн тоог нэгээр нэмээд байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gerelmaa(126.253.35.56) 2024 оны 01 сарын 20

2 huuhedtei bolchood hurimaa hiideg gazar mgl.oos uur baidag bolov uu

1  |  4
Hh(66.181.161.89) 2024 оны 01 сарын 14

Ta nar yagad shariin shashin yg Mongol hunii shashin gj bodod bdin be. Zuger l Manjiin darlald bh ued Mongolchudin tarhiig ugaah gj awtulsan shashin shde. Uneher ali neg shashnijg undesnii gj uzeh gj bga bol tet ni Boogiin shashin bn. Ghde odo bol hunii shitleger ugsa garal zaamargui l.bnda.

4  |  3
Зочинх(202.9.46.153) 2024 оны 01 сарын 14

Э.Сэлэнгэ Монгол хүн байж яагаад Христийн шашин түшдэг гэдгийг ер ойлгохгүй юм. Аав, ээж нь Христийн шашинтай юм болов уу. Монгол хүн байж Будда бурхныг шүтдэггүй юм байна. Аав ээж нь Христчин юм байна даа.

2  |  11
059(64.119.29.144) 2022 оны 07 сарын 08

Yostoi khuurkhun goyo khosuud ...ekhneriin zaavraar orj bsan...2-laa unekheer goyo daruukhan sanagdsan...az jargaliin deediig khusiye...

3  |  0
2(64.119.26.96) 2022 оны 07 сарын 08

Гэрлэлт гэдэг балай барьцаалагдсан албыг болимоор юм. Яахав гэрээ хийнэ л биз. Залуучуудад сургамж болдгийн

3  |  8
zochin(172.58.142.223) 2022 оны 07 сарын 08

budda esus 2 gants yum tulgaad goyo baisan baihdaa.Tegeed daraa n mongol mayagaar gants 2 shanaa ugch avaltssan baih.

2  |  6
зочин(103.10.23.141) 2022 оны 07 сарын 07

богд хааны ордон музейн гадна байж, христийн сүмийн пастер авчирчихсан хөтлүүлэд,,,христ маягаар хийдэг нь хэр зохимжтой байсын болдоо

6  |  1
Zochin(202.9.40.183) 2022 оны 07 сарын 05

3 khoroololiin ohin

0  |  0
Top