Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзуны цэцэг шиг охид

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07


"Лето мюзик" компанийн захирал Бадарууганы Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 

30 гаруй жилийн хугацаанд 300 гаруй уран бүтээл хийсэн тэрээр сүүлийн үед залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж буй. Түүний продюсерээр нь ажилладаг "The Wasabies" хамтлагийн охид баяр хүргэхээр төв талбайд хүрэлцэн ирснийг харж байна. 

Ази тивд гарах зорилготой буйгаа "Shark Tank" нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан хамтлагийн охид зорилгодоо алхам алхмаар хүрсээр буй.

"The Wasabies"-ын охид өнгөрөгч хоёрдугаар сард Японд дебют хийхээр болсноо зарласан. Тус улсын энтертайнменттай гэрээ хийж, япон продюсертэй болсноос хойшхи тэдний шинэ уран бүтээл тун удахгүй цацагдах гэнэ лээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(75.164.137.223) 2025 оны 03 сарын 13

Aav ni argagui mujig mundag er hun baij bilee.

1  |  0
Top