11 настайгаасаа эхлэн дэлхийн хэмжээний од болсон жүжигчин Хэйден Пэнеттьери хар дарсан зүүд шиг амьдралынхаа тухай "People" сэтгүүлд ярьжээ.
Тэрээр 15 настай байхаасаа эхлэн Opioid хэмээх сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэж эхэлсэн бөгөөд хэдэн жилийн дараа архинд донтсон байна. 32 настай жүжигчин бүсгүй охин Каяагаа төрүүлсний дараа төрсний дараах сэтгэлийн хямралд өртсөн нь түүний амьдралыг улам дордуулжээ.
Үүнээс үүдэн нөхөр Владимир Кличкогоос салсан тэрээр охиноо нөхрийнхөө хамтаар Украйнд амьдрахыг зөвшөөрчээ. Энэ тухайгаа тэрээр "Энэ миний хийх ёстой байсан хамгийн хэцүү зүйл байсан. Би охиныхоо сайн ээж нь байхыг хүсдэг байсан. Гэхдээ зарим тохиолдолд тэднийг явуулах нь хийж чадах хамгийн сайн зүйл байдаг" хэмээн ярьжээ.
Түүний элэг муудаж, шарлалт явагдаж эхэлсэн бөгөөд бүхэл бүтэн зургаан сарын турш нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн байна. Энэ хугацаанд донтолтынхоо эсрэг эмчилгээг мөн хийлгэж байсан тэрээр дахин сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон согтууруулах ундаа хэрэглэхгүй хэмээн амласан байна.
Сэтгэгдэл ( 0 )