Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын аварга болсон О.Хангай түрүү бөхийн шагналаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ) хүүхдийн амбулаторийн тасгийг тохижуулахад хандивлажээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн амбулаториор өдөрт 1000-1400 хүүхэд, 4000-5000 эцэг, эх үйлчлүүлдэг. Амбулаториор тусламж үйлчилгээ авахад зай талбай, хүлээлгийн суудал багатайн улмаас бухимдал их гардаг байсан аж. Харин энэхүү засварыг хийснээр хүлээлгийн танхим сайхан орчинтой болж, эмчид үзүүлж буй эцэг эх, хүүхдүүд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болох юм.
"Хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах ажил одоо хийгдэж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сарын сүүлээр хүлээлгэн өгнө" хэмээн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )