Хотын даргын гэргий нударгатай дээлийг дэлгэрүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 17

Хотын дарга Д.Сумъяабазарын үзэсгэлэнт гэргий Ч.Мичидмаа аанай л баяр наадмаар хамгийн сайхан хувцасласан, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг өнгөлсөн хэвээр.

Төв цэнгэлдэхэд ч, Ерөнхийлөгчийн хүлээн авалт дээр ч, маргааш нь болсон Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Хотын дарга хүндэтгэл үзүүлэхэд ч тэр мисс Ч.Мичидмаа монгол бүсгүйн намба төрхийг харуулсан даруухан дээлээр гоёж, төрийн хар хүний гэргий яаж хувцас дээл, үс, зүсээ авч явдгийг харуулав. 

Хотын дарга ч тэр, гэргий нь ч тэр олон хувцас сольж, хүн цочирдом ноён, хатан шиг аашлаагүй нь олны талархалд ч нийцсэн болов уу. Тэр тусмаа монгол дээлний уламжлалт хийцийг дэлгэрүүлж, нударгатай дээл өмссөн нь дэгжин харагдуулж байв. 
 

 

Top