Өмнөговь аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Батмөнх Даян хааны мэндэлсний 558 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2022.07.29/ нээлтээ хийж байна.
Баяр наадмын нээлтийн ёслолын гэрэл зургаас сонирхуулъя.
Манай сэтгүүлчид Өмнөговь аймагт ажиллаж байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ
-"Та бүхэндээ тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Батмөнх Даян хаан мэндэлсний 558 жилийн ой, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100,101 жил, аймаг байгуулагдсны 90,91 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Говьчууд бид үүх түүхт аймгийнхаа үүсэн байгуулагдсаны цэнгэлийн манлай- их баяр наадмаа тэртээ 1931 онд өргөөлөн бууж, тулгаа тулж, хэтээ цахисан, Даланзадгайн дэнж, өдрөөс өдөрт өнгө нэмэн өргөжин тэлж буй Даланзадгад хотынхоо төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэгдлэх гэж байна.
Өмнөговьчууд бид 73,3 мянга болж, эрдэнэт мал сүрэг маань 3,2 сая толгойд хүрч, говь нутаг минь дэлхийн дэвшилтэд технологид тулгуурласан байгальд ээлтэй хариуцлагатай уул уурхайн хөгжлийг эрхэмлэж, эрдэнэс баялагтаа эзэн болсон уламжлалт мал аж ахуй аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгон хөгжүүлэх нутгийн бодлого, хөгжлийн чиг хандлага залгамж чанарыг эрхэмлэж, орон нутагтаа ажил хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэй бодлого хэрэгжүүлж, уул уурхайн олборлолтоор Монгол Улсын эдийн засаг стратегийн гол бүс нутаг болж, улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Дэлхий даяар бэрх цагийг туулж, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээлийг даван гарах хүндхэн сорилттой нүүр туулцгаалаа. Амаргүй цаг үед говьчууд бид улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, ард олны эрүүл мэнд ахуй амьдрал эдийн засгаа сэргээх нөр их үүрэг хариуцлага бийг доор бүртээ ухамсарлаж, хичээж ажиллахыг цаг ямагт санаж явах нь зүйтэй.
Говь нутгийн зон олны маань хийморь заяа үргэлж дээшээ байж Өмнөговь аймаг маань өдрөөс өдөрт өргөжин цэцэглэн хөгжих болтугай" хэмээн онцолж, баяр наадмыг албан ёсоор нээлээ.
Сэтгэгдэл ( 0 )