Говь-Алтайн Засаг дарга "Танилцах уулзалт" зохион байгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03


Говь-Алтай аймгийн залуучуудын хувьд анхаарал хандуулах асуудлын нэгд нөхөн үржихүй буюу гэр бүл зохиогоогүй байдал орж байгаа учраас тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уг үйл ажиллагаа наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд "Дөргөн нуур" баазад болох бөгөөд одоогоор 300 гаруй залуу оролцохоор бүртгүүлсэн байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь гэр бүл болоогүй залуусыг хооронд нь танилцуулахад оршиж байгаа ба бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн энэ үеэр хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулна гэж тус аймгийн Засаг дарга төлөвлөж байна. Уг танилцах арга хэмжээг зохион байгуулснаар хөдөөгийн залууст тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тодорхой үр дүн өгнө гэж гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маажаан(119.40.98.177) 2022 оны 08 сарын 04

Монголчуудыг яаж цус ойртуулах вэ гэж бодоод олоогүй юм харин ашгүй өөрсдөө эхлүүлчихсэн байна.

0  |  0
1(192.82.65.160) 2022 оны 08 сарын 04

Цус ойртсон царайтай гар, авгай нь ч юмуу юун нь ч юм анхмаа гээд эмя-д дэд сайд болоод бсан чавка бдаг, тэрэнтэйгээ ийм санаа бодож олж лдээ. төсввөөс эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гэж мөнгө хусах гэж бгаан, 2-уулаа ичих булчирхайгүй ширэн нүүрлсэсэн гарууд

0  |  0
Kkk(98.253.30.34) 2022 оны 08 сарын 04

Zuuchlaliin tovchoo bolj dee hoorhii

0  |  0
Зочин(112.72.15.78) 2022 оны 08 сарын 03

Дэмий зугаа цэнгэл хөөсөн ажил хийхээ болио. Энэ жил наад аймагт чини өвөлжөөлөлт хүндрэх магадлаал маш өндөр байна шүү дээ

0  |  0
Саран(119.40.98.177) 2022 оны 08 сарын 03

Өөр хийх ажил олдохгүй байгаа юм байх даа. Төрийн хэмнэлтийн хууль хаана явнаа

0  |  0
Top