Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байгаа. Энэхүү засварын үйл ажиллагаатай өчигдөр /2022.08.13/ Нийслэлийн удирдлагууд очиж танилцсан юм. Энэ үеэр 2022 онд нийслэлд хийж буй явган болон дугуйн замын шинэчлэл, өргөтгөлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяраас тодрууллаа.
-Явган хүний болон дугуйн замд саад бартаа их байдаг тухай иргэд шүүмжилдэг. Ургаа мод, сандал, гэрлийн шон, барилгын хашаа, сурталчилгааны самбар гэхчлэн олон саад байгаагаас явган алхах, дугуй унахаас хүмүүс төвөгшөөдөг. Энэ бүхнийг тооцож, тохижилтдоо анхаарч байгаа юу?
-Тохижилт хийх байршил болгонд судалгаа хийсэн. Аль байршилд сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байна гэхчлэн судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд онцгой анхаарч буй юм. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон.
-Зам дагасан ногоон байгууламжийг хэрхэн хамгаалж байна вэ?
-Явган зорчигч, дугуйн замаа нэгдүгээрт анхаарч байна. Мэдээж түүнээс гадна ногоон байгууламжид анхаардаг. Ядарсан үедээ суух, амрах нөхцөлийг бүрдүүлж байгаа.
-Явган болон дугуйн замын ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Өргөн зургаараа бол 2023-2024 онд ч үргэлжилнэ. Энэ жилийн хийж буй байршлуудын ажлыг аль болох яаравчлан дуусгахаар зорьж байна. Ялангуяа Их сургуулийн гудамж оюутан залуус цуглах үеэр ачаалал ихтэй болдог. Тиймээс хотын төвд хийгдэж буй тохижилт, шинэчлэлийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгахаар зорьж байна. Дараа нь Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, 3,4 дүгээр хороолол орчмын явган замыг засварлана. Энэ жилийн тохижилтын ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 7 )
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

Хүн алхахад саадгүй зам гэснийг нь хальт хараад ”хүн алахад саадгүй зам” гэж буруу уншаад айлаа шүү. Уншиж чаддаггүйг минь уучлаарай.
Газар нь байхгүй байхад яаж явган хүний зам, дугуйн зам тавина гэж яриад байгаа юм бол? Бас болооогүй, цэцрлэг байгуулна гэнээ. Социализмын үед тарьсан хэдэн модыг нь ухаж хаяад барилга барих нь барилга бариад газрыг хаших нь хашаад нь үгүй хийчихсэн. биш үү? Албан тушаалаар газрыг тэлүүлж, зай гаргаж арай л чадахгүй дээ.
yarhaas thaachgui ymarch chin uurchlult baihgui huuchin zagvar batalgaagui zugeer l muurj yarhaas thaachgui kk kk ymar yum hiih.g harthgaay ardtumen nii tatvar.g zuv zarthuulrai da orontholvol hariuthlaga daaddag yum hiigeerei dee
Jigd neg ungiin standartiin zamtai boloh heregtei. Ereever huaavar ovon tovontoi zam mash ihtei shuu