Өвөрхангай аймагт сувилагчийн нарийн мэргэжлээр суралцан төгсөж, ажлын байранд гарах боломж нээгдлээ.
Эрүүл мэндийн салбарын сувилахуйн нөөцийг бүрдүүлж, нэг их эмчид 2 сувилагч байх ёстой гэсэн Эрүүл мэндийн яамны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай гэрээ байгуулан, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлэх ажлыг эхлүүллээ.
Тус аймгийн Политехникийн коллежид сувилагчийн нарийн мэргэжлийн диплом олгох гурван жилийн сургалтын 2 ангийг 2022-2023 оны хичээлийн жилд нээж байна. Сургалтад одоогоор 73 хүн бүртгүүжээ.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ "Ковидын халдвар, бусад өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор төр засгаас хүн амынхаа эрүүл мэндийг онцгой анхаарч байгаа ч эрүүл мэндийн салбарт боловсон хүчний дутагдал их байна. Ялангуяа, сувилагчийн хүрэлцээ хангамж маш бага байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэхэд бэрхшээл учруулж байгаа юм. Ковидын цар тахлын үед цөөн хэдэн сувилагч маань амарч чадахгүй, тулаа хийж ажиллаж байсан. Цаашид ч ийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс аймгийнхаа эрүүл мэндийн салбарын сувилахуйн нөөцийг бүрдүүлэх зорилгоор орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлэх гэж байна.
Хөдөлмөрийн зах зээлд асар эрэлттэй байгаа сувилагч мэргэжлээр, орон нутагтаа төсөв мөнгөө хэмнэн суралцаад төгсөнө гэдэг том боломж. Нөгөөтэйгүүр хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой, нарийн мэргэжил эзэмшиж байгаа учраас хариуцлагатай хандах нь чухал" гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
nadahiga setgel ebdulj alaarai
naadahiga desh garad irher gutaj gutged aldagi shuu.
nnadahiga uhtel jinger boltol zodoj alarai
bi chamaig zodoj sebtuled hun bolgohgui lsan
inged chini amdral suiree duusa.chmaig monhbold duraa zoodj tamlaji ged nad zaj ogsin.
humuse chi ongorchod aigan bishuu.chi uhcheed aiga geed
chi ingel uhchile uhe dus suire shuu. chi ingel zeredmeg ah duu shieg uhedeh