Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул өчигдрийн 19:00 цагаас /2022.08.22/ өнөөдрийн 19:00 цаг хүртэл Есөнбулаг сумд хөл хорио тогтоожээ.

Есөнбулаг сумд 2022.08.20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тул мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү илгээлээ. Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022.08.22-ны 19:00 цагаас 2022.08.23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарласан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top